Сүүлд шинэчилсэн: 2026 оны 6-р сар
Өв (uvapp.mn) нь гэр бүлийн угийн бичиг, намтар, дурсгалыг цахим хэлбэрээр хадгалах үйлчилгээ юм. Та энэхүү платформыг ашигласнаар доорх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Хэрэв та нөхцөлтэй санал нийлэхгүй бол үйлчилгээг ашиглахгүй байхыг хүсье.
Үйлчилгээг ашиглахын тулд та үнэн зөв мэдээллээр бүртгүүлэх шаардлагатай. Таны бүртгэлийн нууцлал, нэвтрэх мэдээллийг хадгалах үүрэг танд хамаарна. Бүртгэлээ бусдад дамжуулах, хуваалцахыг хориглоно.
Өв нь үнэгүй болон төлбөртэй багцуудтай. Төлбөртэй багцыг сонгосон тохиолдолд төлбөрийг урьдчилан төлнө. Багцын хугацаа дуусахад үйлчилгээ автоматаар сунгагдахгүй. Төлсөн төлбөрийг буцаах нөхцөлийг тус тусын тохиолдолд шийдвэрлэнэ.
Та платформд оруулсан мэдээлэл (угийн бичиг, зураг, намтар)-ийн үнэн зөв байдал, эзэмших эрхийг өөрөө хариуцна. Бусдын хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй оруулах, нийтлэхийг хориглоно. Хууль бус, доромжилсон, бусдын эрхийг зөрчсөн агуулга байршуулахыг хориглоно.
Та өөрийн оруулсан агуулгын эзэн хэвээр үлдэнэ. Өв платформын загвар, код, лого зэрэг нь Өв-ийн өмч бөгөөд зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.
Бид үйлчилгээг тасралтгүй, алдаагүй байлгахаар хичээх боловч техникийн шалтгаанаар түр зогсох тохиолдол гарч болзошгүй. Засвар үйлчилгээ, шинэчлэлтийн үед үйлчилгээ түр хязгаарлагдаж болно.
Өв нь таны оруулсан мэдээллийг найдвартай хадгалахаар бүх хүчин чармайлт гаргана. Гэхдээ давагдашгүй хүчин зүйл (force majeure)-ийн улмаас үүсэх алдагдалд хариуцлага хүлээхгүй. Та чухал мэдээллээ нөөцлөн хадгалахыг зөвлөж байна.
Өв нь хүүхдийн аюулгүй байдлыг нэн чухалд тооцдог. Хүүхдийг бэлгийн мөлжлөгт өртүүлэх, хүчирхийлэхтэй холбоотой аливаа агуулга (CSAE/CSAM)-ыг үүсгэх, байршуулах, тараах, сурталчлахыг бид хатуу хориглоно. Бид энэ төрлийн зөрчилд "Үл тэвчих" (Zero Tolerance) бодлого баримталдаг. Ийм зөрчил илэрсэн хэрэглэгчийн бүртгэлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр бүрмөсөн хааж, холбогдох хууль хяналтын байгууллагад мэдээлнэ. The Өv platform maintains a zero-tolerance policy regarding child sexual abuse and exploitation (CSAE/CSAM). We strictly prohibit any such content and will permanently terminate violating accounts and report them to the relevant authorities.
Хэрэглэгч үйлчилгээг ашиглахдаа дараах үйлдлийг хийхийг хориглоно: платформын хэвийн ажиллагаанд саад учруулах программ, төхөөрөмж ашиглах; сервер, сүлжээг хэт ачаалах зорилгоор олон тооны хүсэлт илгээх; буруу, ташаа, хуурамч мэдээлэл санаатайгаар оруулах; бусдын хувийн мэдээлэл, эрх ашигт зөвшөөрөлгүй халдах; систем рүү зөвшөөрөлгүй нэвтрэх оролдлого хийх. Эдгээр зөрчил гаргасан тохиолдолд account түр болон бүрмөсөн хаагдаж болзошгүй.
Хэрэглэгч хүссэн үедээ өөрийн бүртгэлийг цуцлах эрхтэй. Хэрэв хэрэглэгч үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого, эсвэл холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд бид бүртгэлийг түр болон бүрмөсөн хаах эрхтэй. Тухайлбал: өөр хүний нэрээр бүртгүүлсэн, хуурамч мэдээлэл оруулсан, хүүхдийн аюулгүй байдлын эсрэг агуулга нийтэлсэн, эсвэл хориглосон үйлдэл гаргасан тохиолдолд. Бүртгэл хаагдсан тохиолдолд таны мэдээлэлтэй холбоотой нөхцөлийг нууцлалын бодлогын дагуу шийдвэрлэнэ.
Үйлчилгээтэй холбоотой аливаа асуудал, гомдол гарсан тохиолдолд бид эхлээд харилцан тохиролцох замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Та холбоо барих хуудсаар дамжуулан бидэнтэй холбогдоно уу. Хэрэв тохиролцоонд хүрэх боломжгүй бол маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Бид энэхүү үйлчилгээний нөхцөлийг шаардлагатай үед шинэчилж болно. Томоохон өөрчлөлт гарвал хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэнэ. Шинэчлэгдсэн нөхцөлийг үргэлжлүүлэн ашигласнаар хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Асуух зүйл байвал холбоо барих хуудсаар хандаарай.